Манай блогт тавтай морил |
2014-05-20 - Нарны аймгийн тухай сонирхолтой баримтууд
Нарны аймгийн тухай сонирхолтой баримтууд
Нарны аймгийн бүтэц, онцлогийн талаархи ерөнхий ойлголт бидэнд танил хэдий ч энэ тухай олон таамаглал, домог, худал төсөөлөл яригдан бичигдсээр байдаг. Нарны аймгийн талаар таны сонсоогүй, мэдэхгүй байж болох 10 сонирхолтой баримтыг сонирхуулъя.
1.Хамгийн халуун гариг нартай хамгийн ойр гэдэг нь худал. Буд гариг нартай хамгийн ойр оршдогийг бид мэднэ. Дэлхийгээс нар хүртэлх зайнаас бараг хоёр дахин бага зайд ойр оршдог. Тиймээс хүмүүс Будийг хамгийн халуун гариг гэж эндүүрдэг байх. Үнэн хэрэгтээ нарны аймгийн хамгийн халуун гариг нь Цолмон юм. Нартай ойр байрладгаараа хоёрдугаарт жагсдаг уг гаригийн дундаж температур цельсийн 475 градус хүрдэг. Харин Буд гаригийн дээд температур цельсийн 426 гардус орчим хүрдэг аж. Гэхдээ агаар мандалгүйн улмаас Буд гаригийн гадаргуун температур 100 градусаар хэлбэлзэх магадлалтай бол Цолмон гаригийн гадаргуу яг л нүүрсхүчлийн хий мэт өдөр, шөнийн аль ч үед байнгын температуртай байдаг ажээ.

2.Нарны аймгийн зааг Дэлхий вангаас мянга дахин хол. Нарны аймаг Дэлхий вангийн тойрог хүртэл үргэлжилдэг гэсэн ойлголт бидэнд хэвшмэл болсон. Гэтэл Дэлхий ван үндсэн гаригуудын жагсаалтаас хасагдсан ч гэлээ өмнөх ойлголт өнөөг хүртэл хүмүүсийн ухамсраас арчигдахгүй байна. Эрдэмтэд нарны эргэн тойронд оршдог, Дэлхий вангаас хавьгүй хол зайтай олон объект нээж илрүүлсэн. Тухайлбал, Далай вангийн дамжин өнгөрөгч болон Койперийн бүслүүрийн объектууд. Койперийн бүслүүр нь 50-60 одон орны нэгж /одон орны нэгж буюу дэлхийгээс нар хүртэлх дундаж зай нь 149 597 870 700 метртэй тэнцүү/ хүртэл үргэлжилдэг. Цаашлан Оортын үүл байрладаг бөгөөд энэ нь нарнаас одон орны 50000 нэгжид буюу хагас гэрлийн жилийн зайд үргэлжлэн оршдог. Тэгэхээр Дэлхий вангаас мянга дахин хол гэсэн үг.

3.Дэлхий гариг дээрх бүх зүйл ховор элемент. Газар дэлхий ерөнхийдөө төмөр, хүчилтөрөгч, цахиур, магни, хүхэр, никель, кальци, натри, хөнгөн цагаан зэргээс бүрддэг. Эдгээр элементийг ертөнцийн бүхий л газруудаад олж илрүүлсэн. Тиймдээ ч дэлхийн дийлэнх хэсэг нь ховор элементүүдээс бүрддэг.

4.Нарны аймаг багаар бодоход хоёр гаригаа гээсэн. Дэлхий ванг анхандаа гариг хэмээн тооцдог байсан ч хэтэрхий жижиг /сарнаас харьцангуй бага/ хэмжээнээс нь болж одой гариг болгон өөрчилсөн. Түүнээс гадна одон орончид наранд Будаас ч илүү ойр зайнд Галт уул гэх гариг оршдог гэж тооцдог байсан. Буд гаригийн бүслүүрийн зарим онцлогийг тайлбарлахын тулд эл гаригийн оршлын тухайд 150 жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэвч сүүлийн үеийн ажиглалтууд Галт уул гэх гариг байхгүй гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Харин сүүлийн үеийн ажиглалтаар нарыг тойрон эргэдэг байсан өөр нэгэн үлэмж том гаригийн тухай ярих болсон. Хэзээ нэгэн цагт оршиж байсан байж болзошгүй энэхүү тав дахь гариг нь Бархасвадьтай төстэй бөгөөд бусад гаригтайгаа хүндийн хүчний харилцан нөлөөнд орсны улмаас нарны аймгаас хасагдсан байх магадлалтай гэнэ.

5.Бархасвадь гариг дээр маш том нуур оршдог. Хүйтэн орон зайд эргэлддэг Бархасвадь гариг нь дэлхийтэй харьцуулахад нарнаас тав дахин хол. Үүсэх явцдаа устөрөгч, гелийн өндөр төвшинг манай гаригаас илүүтэй тэсвэрлэж чадсан гэгддэг. Тэр ч атугай тус гариг нь ерөнхийдөө устөрөгч, гелийгээс бүрддэг гэж болно. Гаригуудын хүндийн төвшин болон химийн бүтэц, физикийн хуулиудыг хамааруулж үзэхэд, хүйтэн үүлсийн доогуурх даралтын хүчин устөрөгчийг шингэн бодисын хэлбэрт шилжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Бархасвадь гариг дээр шингэн устөрөгч бүтэцтэй гүн нуур байх ёстой аж. Компьютерээр загварчилсан зургаас харахад эл гариг дээр нарны аймгийн бусад гариг дээрхээс харьцангуй том нуур байгаа аж. Энэхүү нуурын гүн 40000 км –ээр хэмжигдсэн нь дэлхийн нийт тойрогтой тэнцүү болж байгаа юм.

6.Нарны аймгийн хамгийн жижиг биет ч дагуултай. Гариг мэтийн том объектууд л өөрийн гэсэн дагуул юмуу сарыг дагуулж байдаг гэсэн ойлголт байсан. Тэр ч атугай тухайн гаригийн хэр томыг тодорхойлохын тулд дагуул гаригийг нь шинжсэн баримтууд ч бий. Логикгүй санагдаж болох ч сансрын бяцхан биетүүд ч дагуул тогтоон барих хангалттай хүчтэй байдаг гэнэ. Эцсийн эцэст Буд, Цолмон хоёр өөрийн гэсэн дагуулгүй бол Ангараг гариг хоёр өчүүхэн жижиг дагуултай шүү дээ. Тэгвэл 1993 онд гариг хоорондын Галилео станц Ида сүүлт одноос ердөө 1.6 км-ийн өргөнтэй Дактиль дагуулыг илрүүлсэн. Түүнээс хойш 200 орчим жижиг гаригийн эргэн тойронд эргэлддэг дагуулуудыг олж тогтоосноор гариг гэдэг ойлголтын тодорхойлолт улам төвөгтэй болсон юм.

8.Бид нарны дотор амьдардаг. Хүн төрөлхтөн нарыг дэлхийгээс 149.6 сая км-ийн зайд оршдог асар том халуун бөмбөлөг хэмээн төсөөлдөг. Үнэн хэрэгтээ нарны гадаад агаар мандал харагдах гадаргуугаасаа харьцангуй хол үргэлжилдэг байна. Манай гариг түүний сийрэгжсэн агаар мандлын зайд эргэлддэг бөгөөд бид үүнийг нарны хүчтэй салхи туйлын туяа үүсгэх үед ажиглаж чадна. Энэ тохиолдолд бид нарны дотор амьдарч байна гэсэн үг. Гэвч нарны агаар мандал дэлхий дээр төгсдөггүй. Туйлын туяаг Бархасвадь, Санчир, Тэнгэрийн ван тэр атугай хаа холын Далай ван дээрээс ч ажиглах боломжтой. Нарны агаар мандлын хамгийн холын хэсэг гелий давхарга багаар бодоход 100 одон орны нэгж хүртэл үргэлжилдэг. Энэ нь ойролцоогоор 16 тэрбум км гэсэн үг. Гэхдээ агаар мандал нь нарны огторгуй дахь хөдөлгөөний улмаас дусал хэлбэрт шилжиж болох ч сүүл нь хэдэн арваас хэдэн зуун тэрбум км хүрч чадна.

9.Санчир ганцаараа гархитай биш. Санчир гаригийн цагираг хамгийн гоёмсог гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүнийг ажиглахад ч хялбар. Бархасвадь, Тэнгэрийн ван, Далай ван ч гархитай. Санчирын гоёмсог тод цагирагууд мөсөн хэсгээс бүрддэг бол Бархасвадийн бараан цагирагууд тоосны хэсгүүдээс бүрддэг. Тоосонцрууд нь унасан сүүлт од, солирын хэсгүүд болон галт уулын Ио хиймэл дагуулын хэсгүүдийг агуулдаг байх талтай. Тэнгэрийн вангийн цагирагийн систем Бархасвадийнхийг бодвол арай л дээр харагддаг бөгөөд жижиг дагуулуудын мөргөлдөөний дүнд үүссэн байх талтай гэнэ. Далай вангийн цагираг Бархасвадийнх шиг бүүдгэрдүү, бараан харагддаг. Тиймдээ ч эдгээр гаригийн бүрсгэр цагирагуудыг дэлхийгээс дуран авайн тусламжтайгаар л харах боломжтой.

10. Дэлхийн агаар мандалтай төстэй цор ганц объект бол Титан. Дэлхийн агаар мандалтай төстэй объект байхгүй гэсэн түгээмэл ойлголтыг үл харгалзан өгүүлбэл, нарны аймагт ийм биет бий. Энэ нь Санчирын дагуул Титан. Энэхүү дагуул гариг нь сарнаас том, Будтай төстэй. Ангараг, Сугар гаригийн агаар мандлаас харьцангуй нягт ба нимгэнээрээ онцлог ба дэлхийнхтэй төстэй нүүрсхүчлийн хийгээс бүрддэг. Титаны агаар мандал ерөнхийдөө азотоос бүтсэн. Дэлхийн агаар мандлын 78 орчим хувийг азот бүрдүүлдэг. Титаны агаар мандалд мөн дэлхийнхтэй адил метан болон бусад органик молекулууд байдаг нь уг дагуулыг дэлхийн эртний ихэр гэж нэрлэгдэхэд хүргэжээ. Тэр ч атугай Титан дээр биологийн ямар нэг идэвхжил явагддаг байж болзошгүй гэж эрдэмтэд дүгнэдэг. Тиймдээ ч эрдэмтэд нарны аймгаас амьдралын шинж тэмдэг бүхий газар хайвал хамгийн түрүүнд Титаныг сонгоно гэж тооцоолжээ.

11. Дэлхий дээр Ангарагийн чулуунууд бий. Гэхдээ тэднийг Ангарагаас авч ирээгүй. Антарктид, Сахарын хөндий болон бусад газраас олдсон солирууд Ангарагаас үүдэлтэй болох нь химийн шинжилгээгээр тогтоогдсон. Тухайлбал, тэдгээрийн зарим нь ангарагийн агаар мандалд оршдог хийн хөөснүүдийн агууламжтай аж. Эдгээр солирын хэлтэрхийнүүд томоохон сүүлт од юмуу солирын мөргөлдөөний үед Ангарагаас тасарч унасан байх боломжтой юм.
